Store pay , Pocket Zero хуваан төлөх
Монгол хүний арьсанд зориулав
Савлагаа шинэчлэгдлээ

Жинхэнэ flash арчилгаа болох энэхүү хэт сэргэг мэдрэмж төрүүлэх, “second-skin” эффекттэй маск нь хотын орчны бохирдлоос үүдэлтэй үндсэн асуудлууд болох бохирдол, өнгө алдалт, чийг дутагдлыг хэдхэн минутын дотор чиглэн засна.

Хотын орчинд хамгаалах болон цэвэрлэх давхар үйлчлэлтэй тул өглөө, орой аль алинд нь хэрэглэх боломжтой. Тогтмол бус хэрэглээ эсвэл 5 өдрийн дараалсан курс байдлаар хэрэглэснээр арьсыг бэхжүүлж, урт хугацааны үр дүн өгнө.

Найрлагын 94% нь байгалийн гаралтай.

Үйлчлэл:

  • Бохирдлын эсрэг хамгаалалт
  • Арьсны чанар сайжруулалт
  • Хотын стрессийн эсрэг

Идэвхт найрлага:

  • Filmalginate технологи: Далайн гаралтай альгинатын идэвхт ширхэгүүдийг агуулсан бүтэц нь арьсны чийгийг хадгалахийн зэрэгцээ илүүдэл тос, бохирдлыг гадаргуугаас шингээн авна. Эмнэлгийн салбарт ч ашиглагддаг өндөр үр дүнтэй технологи.
  • [Pollustop® + Нүүрс] комплекс: Арьсыг хотын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалж, гүн цэвэрлэнэ. Pollustop® нь хамгаалалтын давхарга үүсгэж, идэвхжүүлсэн нүүрс нь нүх сүв дэх бохирдлыг шингээн авна.

Үр нөлөө:
Арьс илүү цэвэр, сэргэг, тунгалаг болж, хотын орчны сөрөг нөлөөллийг даван туулах бэлэн байдалтай болно.

Найрлага (INCI):
Aqua (Water)/Eau, Glycerin, Pentylene Glycol, Polysorbate 20, Xanthan Gum, Tetrasodium Glutamate Diacetate, 1,2-Hexanediol, Citric Acid, Biosaccharide Gum-4, Charcoal Powder, Sodium Hydroxide.

Арьсны төрөл:
Холимог болон тослог арьс
Өнгө алдалттай, гэрэлтэлт буурсан арьс

Urban sheet mask

245,000.00

Хэрэглэх заавар:
Маскийг задлаад цэвэр, хуурай арьсан дээр дээд хэсгээс эхлэн тавина. Нүүрний бүх хэсэгт жигд тааруулж, зөөлөн дарж байрлуулна. 10–15 минут байлгасны дараа болгоомжтой авч, үлдэгдлийг угаахгүйгээр арьсанд шингэтэл зөөлөн иллэг хийнэ. Илүү үр дүн авахын тулд өглөө эсвэл орой 5 хоног дараалан курс байдлаар хэрэглэнэ.

Гоо сайханыг далайн баялагтай нэгтгэв

ДАЛАЙН ИДЭВХТ НЭГДЛҮҮД

Laminaria Digitata

Laminaria Digitata бор замаг нь органик нэгдэл, эрдэс бодис, микроэлементээр баялаг тул арьсыг сэргээж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Энэ нь эсийн энерги болох ATP-ийн нийлэгжилтийг дэмжих ферментийг идэвхжүүлснээр арьсны хөгшрөлтийн эсрэг үйлчилж, арьсны амьдрах чадвар, эрч хүчийг сэргээнэ.

ДЕРМОКОСМЕТИК ИДЭВХТ НАЙРЛАГА

Hydra-Skin идэвхт нэгдэл

Hydra-Skin идэвхт нэгдэл нь арьсны гадаргуу дээр тогтон, хөнгөн бөгөөд үл үзэгдэх хамгаалалтын бүрхүүл үүсгэх чадвартай өвөрмөц сахарын цогцолбор юм.
Энэ нь арьсны чийгшлийг даруй болон удаан хугацаанд хадгалж, ус алдалтаас сэргийлэн, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлдэг.